top of page

Маркетингийн ирээдүй хаашаа чиглэж байгаа вэ?

Маркетингийн эцэг гэгдэх Филипп Котлерын Marketing 4.0 Moving from Traditional to Digital нэртэй номын эхэн хэсгээс л Котлер гуайн орчин үеийн маркетингийн үзэл баримтлал, түүний ажиглалт судалгааг ойлгож авах ба тэрээр угийн хэн нэгэн уншсан даруйдаа ашиглах боломжтой байдлаар номоо бичдэг учир номын гүн хэсэгт бид шууд аваад  ашиглах боломжтой олон зөвлөмж, үзэл санаануудыг олж авна. 
Маркетингийн эцэг гэгдэх Филипп Котлерын Marketing 4.0 Moving from Traditional to Digital нэртэй номын эхэн хэсгээс л Котлер гуайн орчин үеийн маркетингийн үзэл баримтлал, түүний ажиглалт судалгааг ойлгож авах ба тэрээр угийн хэн нэгэн уншсан даруйдаа ашиглах боломжтой байдлаар номоо бичдэг учир номын гүн хэсэгт бид шууд аваад  ашиглах боломжтой олон зөвлөмж, үзэл санаануудыг олж авна. 

Маркетинг нь үндсэндээ гял цал зар сурталчилгаанаас илүү хэрэглэгчдийн бүлэг рүү шилжиж байгаа гэдгээр  түүний гол санааг базаж хэлж болно. Дэлхий дахинд нэг хүний ноёрхол, нэг компаний монополь шинж чанар устаж, хүн бүр үзэл болдоо хуваалцаж болдог болсон нь маркетингийн чиг хандлагыг нэгэнтээ өөрчилж байгааг  дурьдсан байна.  

Шинэхэн төрсөн ээж хүүхэддээ живх сонгохдоо аль нэг сонирхлын бүлгээсээ “аль живх хамгийн сайн бэ?” гэж асуухад л тэр ээж  шийдвэр гаргах, сонгох худалдан авах бүх ажлуудаа хөнгөвчилж хамгийн сайн сонголтыг хийхэд туслах хамгийн оновчтой мэдээллүүд цуглардаг. Маркетинг, зах зээл, дэлхий ертөнц илүү мэдээллийн эрх чөлөөтэй болж, хүмүүсийн тархийг угаах, гял цал сурталчилгаагаар хуурдаг цаг үе ард хоцорч, хүмүүсийн сонгох, мэдэх эрх чөлөө улам нэмэгдэж байгааг харуулж байна. 

Харин Монголчуудын хувьд энэхүү эрх чөлөө нэг талаараа сөрөг тал ихтэй боловч зарим талаараа сонгох мэдэх эрх чөлөөтэй байж, хуурамж дүр төрх бүхий маркетингийн мессежүүдийг таниж ойлгож чаддаг болсон байна, гэсэн хэдий ч нэг хүний, монопол ноёрхол зарим салбарт байсан хэвээр тул дээрх үзэл баримтлал руу бага багаар гулсаж орж байх шиг.. 

Энэхүү үзэл баримтлал нь бүтээгдэхүүнээ л чанартай хий, бусдыг хэрэглэгч өөрсдөө шийднэ гэсэн гол санааг агуулдаг. Би ч энэхүү үзэл санаатай бүрэн нийцдэг, манай улсын хувьд бүтээгдэхүүн хийхээсээ илүү импорт нь давамгайлдаг тул бүтээгдэхүүнээ чанартай хий гэхээсээ илүү чанартайг нь сонгож авах, чанар болон дагалдан үйлчилгээг чамбай байлгах нь чухал болж байна. 


By Uchral. M /CEO & Co-Founder at Onion agency/

Comentários


Холбоо барих

Хан-Уул дүүрэг, 20-р хороо Үйлдвэрчний гудамж

Утас:

(+976) 72 447 446

Мэйл хаяг:
info@onionagency.org

Мэдээлэл авах

Та шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлээрэй.

© 2025 by Onion agency

bottom of page